student

Ýíý õ¿¿ áëîã íü çºâõºí ÕÀÀÈÑ-ÎÀÑÑ-í îþóòíóóäàä õàìààðàëòàé

ÕÀÀÈÑ-ÎÀÑÑ-í“Îþóòíû çºâëºë” секторуудтай болон гишүүдтэй байгуулах гэрээ:

2009-10-19 21:35

 

ÕÀÀÈÑ-ÎÀÑÑ-í“Îþóòíû çºâëºë” секторуудтай болон гишүүдтэй байгуулах гэрээ:
200... оны ......-р сарын .....-ны өдөр.
Нэг : Үндсэн нөхцөл
ХААИС-ОАСС-н “Оюутны зөвлөл” цаашид ажлын нөхцөлийг сайжруулахын тулд “Оюутны зөвлөл”-н гишүүдийн ажлын хариуцлагыг өндөржүүлэх, хариуцлага алдсан тохиолдолд гишүүдтэй хариуцлага тооцох, харилцаа холбоог зохицуулахад оршино.
Хоёр : “Оюутны зөвлөл”-н гишүүдийн хүлээх үүрэг.
2.1 Бусдын эрх ашгийг хүндэтгэн дотоод журмыг баримтлан өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх.
2.2 Гудамж талбай, олон нийтийн газар болон сургууль дээр, анги тэнхэмд байхдаа “Оюутны зөвлөл”-н нүүр царай болж нэр хүндийг өндөрт өргөж явах.
2.3 Аливаа ажлыг өөрийн санаачлагаар шинэ санаа, шинлэг бүхнийг ирэлхийлж үнэн сэтгэлээсээ хийж гүйцэтгэх.
2.4 Ажил, сургууль болон хурлын үед албан тушаалаар нь хүндэтгэж харьцах.
2.5 Нэг нэгнийхээ үгийг сонсож, бусдад үзэл бодлоо илэрхийлэх боломж олгон хүндэтгэлтэй хандах.
2.6 Дээгүүр албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлэх.
2.7 Цаг баримтлах.
2.8 Хурал таслахгүй байх.
2.9 Хурал хийж байх явцад гар утсыг унтраасан байх ба хуралд идвэхтэй оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх.
2.10 Хуралд ирэх боломжгүй бол учир шалтгаанаа хурал эхлэхээс нэг цагын өмнө тэргүүлэгчид мэдэгсэн байх.
2.11 Бусад секторуудын болоод удирдах ажилтны тавьсан шаардлагыг хүлээн авч биелүүлэх.
2.12 Гэрээнд заасан нөхцлүүдийг биелүүлж ажиллах.
2.13 “Оюутны зөвлөл”-н гишүүн нь сургуулийн нэр төрийг өргөх, бусдад таниулж эв нэгдлийг баримтлах.
2.14 “Оюутны зөвлөл”-н гишүүн нь “Оюутны зөвлөл”-с зохион явуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, манлайлан зохион байгуулах.
2.15 Хурал хийж дуусахад заавал нэг үр дүнд хүрсэн байх.
2.16 Хуралд идэвхитэй оролцож илүү дутуу үг хэрэглэхгүй байх.
2.17 Хуралд эв найрамдлыг баримталж бусадтай сөргөлдөхгүй байх.
Гурав: “Оюутны зөвлөл”-н гишүүдийн эдлэх эрх
3.1 Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх.
3.2 ХААИС-ОАСС-н “Оюутны зөвлөл”-г төлөөлөн хурал зөвлөгөөнд оролцох.
3.3 Ажлын санал санаачлага гаргах.
3.4 Хийж гүйцэтгэсэн болон, хийж буй ажилтай холбогдуулан өөрийн санал бодлоо илэрхийлэн санал шүүмжлэл гаргах.
3.5 Бусдыг хүндлэх, бусдаар хүндлүүлэх.
3.6 Хийж гүйцэтгэсэн ажлаа үнэлүүлэх.
3.7 Гэрээг цуцлах тухай санал гаргах.
3.8 Өөрийн хүслээр “Оюутны зөвлөл”-н гишүүнээс чөлөөлөгдөх.
Дөрөв : “Оюутны зөвлөл”-н Тэргүүлэгчийн хүлээх үүрэг.
4.1 Гишүүдийн ажил хийх нөхцлийг бүрдүүлж өгөх.
4.2 Гишүүдийн тавьсан санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгөх.
4.3 Дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг тухайн цагт нь хийж гүйцэтгэх.
4.4 Хот, аймагт өөрийн сургуулийн нэр төрийг өндөрт өргөж суртачлах.
Тав : “Оюутны зөвлөл”-н Тэргүүлэгчийн эдлэх эрх.
5.1 Ажил даалган хувиарлан өгч хийлгэх.
5.2 Ажлын гүйцэтгэлийг дүгнэн үнэлэлт өгөх.
5.3 Ажлыг хурдан шаламгай, чанартай хийж гүйцэтгэхийг сануулж шаардах.
5.4 Гэрээг цуцлах.
5.5 Идэвхи муутай гишүүдийг халж, идэвхитэй оюутан авах.
Зургаа : Бусад..
6.1 Энэхүү гэрээг 2% үйлдэв.
6.2 Талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.
6.3 Гэрээ нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
 
 
Гэрээ байгуулсан:
 
ХААИС-ОАСС-н “Оюутны зөвлөл”-г төлөөлж гэрээ байгуулав.
 
 
“Оюутны зөвлөл”-н Тэргүүлэгч Э. Сандаг /................................./
 
 
“Оюутны зөвлөл”-н гишүүн ........................../ ............................./
Like | Ангилал : Õè÷ýýë¿¿ä | Нийтэлсэн : **no name | Уншсан (910) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл